Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-ны байрны гадна тус газрын албан хаагчид хоорондоо маргалдан биенийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсныг хүн бүр мэдэж байгаа билээ. 

Тэгвэл энэ хэрэг болох үеэр тухайн яамны байранд үүрэг гүйцэтгэж байсан Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудад хариуцлага хүлээлгэсэн байна. Үүнд: 

ТТХГ-ын орлогч, Хамгаалалтын хэлтсийн дарга, д/х Г.Баярмагнайг ажлаас чөлөөлсөн. Д.Батбаатар орлогч даргыг хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З. Ууганбаяр сануулах, ахлах ахлагч Л.Түмэнжаргал цалингийн 20 хувь гурван сарын цалин хасах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. 

С.Отгон