Турж эцсэн 11 хүүхдийг шинэ Мексикээс олсон ч эрэн сурвалжлагдаж байсан 3 настай хүү амиа алдсан байжээ
2018/08/14
Өмсөх хувцас идэх хоолгүй нөхцөлд турж эцсэн 11 хүүхдийг зэвсэглэсэн таван том хүн манаж байжээ.
Америкийн Шинэ Мексик мужийн цагдаа нар өнгөрсөн Баасан гарагт “буурай орны дүрвэгч шиг” харагдах 1-15 настай 11 хүүхдийг олсон байна. Тэд өнгөрсөн 12-р сард алга болсон гурван настай хүүг хайж байгаад газар доорх жижиг чиргүүлээс хүүхдүүдийг олсон гэнэ. Гэвч гурван настай хүү олдоогүй байна.
Цагдаа нарт гуравдагч этгээдээс “Бид өлсөж байна, хоол, ус хэрэгтэй байна” гэсэн мессэж ирснээр мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн аж. Хүүхдүүдтэй хамт зэвсэглэсэн хоёр эр болон туранхай гурван эмэгтэй байжээ.
Гурван эмэгтэйг одоогоор хүүхдүүдийн ээж гэж дүгнэсэн ба мэдүүлэг аваад сулласан байна. Харин зэвсэгтэй хоёр эр болох Лукас Мортэн, Сираж Вахаж нарыг баривчилжээ. Хоёр эр AR-15 рифл буу, дөрвөн цэнэглэсэн гар буу, их хэмжээний сумаар зэвсэглэсэн байсан гэнэ.
Хүүхдүүд гуталгүй байсан ба хиртэй даавуу өмсүүлж, оромжид нь хэдхэн төмс, хайрцагтай будаа л байсан гэж шериф Жерри Хогрефийн хэлжээ. Түүнчлэн цэвэр усгүй, хувийн ариун цэвэр сахиагүй байсан гэв.
Хүүхдүүдийг орогнуулж байсан жижиг чиргүүлийг хуванцраар бүтээж, гаднах ертөнцөөс тусгаарласан байжээ. Хүүхдүүд Шинэ Мексикийн уг жижиг чиргүүлд хэрхэн очсон нь тодорхойгүй байгаа ба тэднийг орон нутгийн нийгмийн үйлчилгээний байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сираж Вахаж алга болсон гурван настай хүүхдийг хулгайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бол цагдаагийн байгууллага хүүгийн цогцсыг олсон байна. Эдгээр алга болсон хүүхдүүд дунд 3 настай хүү байгаагүй бөгөөд цагдаагийн мөрдлөгийн явцад шашны зан үйлийн үеэр амь насаа алдса нь тодорхой болсон байна.