Л.Оюун-Эрдэнэ согтуугаар автомашин жолоодон осолдсон гэх мэдээлэл ташаа гэв
2018/08/21
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед 60 тэрбумын хэрэгтэй тууштай тэмцэнэ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэлээд үзэгдэх болсон.
Үүнтэй зэрэгцээд түүний талаар олон арван мэдээлэл гарсны нэг нь тэрбээр өөрийн төрсөн ах Баатар буюу Херогийн Баатарын машиныг согтууруулах ундаа уусан үедээ жолоодон Хэнтий аймагт осол гаргасан гэх мэдээлэл энэ сарын эхээр хэвлэлээр тарсан билээ. Тэгвэл түүний хэвлэлийн албанаас энэ мэдээлэл ташаа болохыг мэдээлэн цагдаагийн газраас энэ ослын талаар лавлагаа гарган харуулсан байна.