З.Баянсэлэнгийн шүүх хуралд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гэрчээр оролцуулжээ
2018/08/21
УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр бууртгагдаж буй З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байгаа.
Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн шүүх хурал өчигдөр үргэлжилж, өнөөдөр мөн үргэлжилж байгаа юм. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутган шүүж байна.
Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгчээ.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэр даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ. Шүүх хурал өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжлэх юм байна.
Зочин · 2018/08/21
Энэ авгай одоо л очих ёстой газраа очиж байгаа нь энэ монголын төр ялзарсаны тод жишээ бол БАЯНСЭЛЭНГЭ АВГАЙ УИХ ГИШҮҮН САЙД болсон явдал юмаа, ийм авгай ийм хэрэг хийж шүүхийн хаалга татах нь тэр энэ үйл явдал цаг хугацааны асуудал байсан одоо ёсоороо л болж байна,,,