Хэрлэн голоос эрэгтэй хүний хоёр цогцос олджээ
2018/08/23
Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Модон гүүр гэх газар Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 11:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Аврагчид голын эргээс 30 метр зайд усны мандал дээр хөвж байсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаач тус сумын харьяат 21 настай З гэх залуу байжээ.
Мөн тухайн өдөр аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Хулсан шанд гэх газар Хэрлэн голд 35 настай эрэгтэй Э-ийн цогцос усны мандал дээр хөвж байхад нь Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.