“Mongolian next top model” ийн шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор ирэх сард болох "Дэлхийн супер модель" тэмцээнд оролцохоор болжээ.

Уг тэмцээн нь олон улсын чанартай тэмцээнүүдийн нэгг тооцогддог бөгөөд орон орны 120 шилдэг модель өрсөлдөх юм байна. Энэхүү тэмцээний чансаа өндөр байдаг шалтгаан нь томоохон агентлагууд оролцож, загвар өмсөгчдөд хамтран ажиллах санал тавьдагт оршдогбайна. Б.Цэрэндолгорын хувьд "Mongolian next top model" шоу нэвтрүүлэгг ялагч болж, олонд танигдсанаасаа хойш  "Гурван найз эргэж ирсэн нь" уран сайхны кинонд тоглосон. Мөн үндэсний оператор "G Моbile" компанийн нүүр царай болсон билээ. Түүнийг олонд таниулсан " Mongolian next top model " шоуны дараагийн дугаар ирэх сараас үзэгчдэд хүрч эхлэхээр болжээ.