Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн бөгөөд өчигдөр 23:59 цагт дууслаа. Энэ жил төрийн болон хувийн 672 цэцэрлэгт 114.252 хүүхэд хамрагдах урьдчилсан тоо байгаа бөгөөд энэ сарын 20-ны байдлаар төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар 76.898 хүүхэд бүртгүүлжээ.

Харин өнөөдөр буюу 24-ний 09:00 цагаас элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очоод эхэлсэн талаар эцэг эхчүүд ярьж байв. 

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг заавал цэцэрлэг дээр очиж мэдэх шаардлагагүй бөгөөд цахим системийн Шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм. Хэрэв танд бүртгэлийг баталгаажуулах тухай мэдээлэл ирвэл тухайн цэцэрлэг дээр очин хүүхдийнхээ бүртгэлийг биеэр очин баталгаажуулна. 

Таны хүүхэд цахим элсэлтээр цэцэрлэгт орсон тохиолдолд энэ сарын 27-29-нд тухайн цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулах бөгөөд хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дараах сургалтын болон ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.

Та хүүхдээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. 

Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
Хүүхдийн цээж зураг 2%.

Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх аж.

Харин ямар ч мессеж ирээгүй бол хүүхэд тань сонгогдоогүй гэсэн үг юм байна.