Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг нутагтаа түрүүллээ
2018/09/10
Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны аварга баг болж, багийн ахлагч О.Цасан-Охин шилдэг тоглогчоор шалгарлаа.
Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр Макаогийн багтай 0:0-ээр тэнцэж, эрэгтэйчүүдийнхээ адилаар 7 оноотой хэсгээ тэргүүлсэн юм. Үндэсний шигшээ багийнхан анхны тэмцээнээ амжилттай давсан бол манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг 16 насны шигшээ баг есдүгээр сарын 15-23-нд Азийн Хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд хүчээ сорино.
Тус тэмцээнийг анх удаа Монгол улсад зохион байгуулах бөгөөд Лаос, Энэтхэг, Хонгконг, Пакистаны шигшээ багууд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хувьд 11 дүгээр сард 2020 оны Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний сонгон шалгаруулах тэмцээн хүлээж байгаа юм. Энэхүү тэмцээн хаана болох нь тодорхой болоогүй ч 11 дүгээр сарын 4-13-нд Монгол, Филиппин, Сингапур, Тайвань, Тажикстаны багуудын хооронд болно.
Мөн Зүүн Азийн АШТ-ий хоёр шатны тэмцээн 12 дугаар сард Гуамд болно. Тус тэмцээнд БНХАУ, Тайвань, Хонгконгийн шигшээ багууд манай улстай тоглоно.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг