"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг  бүтэн нэг жилийн турш завсарлаад байсан бол тус шоуны гуравдугаар улирлын дугаар есдүгээр сарын 16 буюу өнөөдрөөс гарч эхэлнэ. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн.  Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах бүрэлдэхүүнээр шүүх юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа, 23-хан насандаа МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Г.Ариунбаатар юм.

Түүнчлэн  цоглог эрч хүчтэй дайчин бүсгүй Г.Ундармаа,  “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин нар шүүгчээр ажиллана.   Хөтлөгч П.Анужинг "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэх бол гэсэн үзэгчдийн хүлээлт маш өндөр байгаа билээ.