Ж.Энхбаяр ЗТХ-ийн сайдад дэвшихээс татгалзжээ
2018/09/18
8 сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан .
Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг Зам Тээврийн Хөгжлийн сайдаас чөлөөлөх эсэхийг эцэслэн шийдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуудал МАН-ынхан дунд яригдаад удлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хамгийн анх УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт Зам тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших санал тавьсан ч тэрээр өөрөө татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Хэрэв Ж.Энхбаяр Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг бүхлээрээ түүнийг дэмжих байжээ.
Харин одоо УИХ дахь МАН-ын "32-ын бүлэг" УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирвааг тус тус Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлсэн байдалтай буюу ойлголцоогүй байгаа юм.
Учир нь УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буй бол МАН-ын 33-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх л өөрөө багаа бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
Ч.Явуу
sonin.mn
иргэн · 2018/09/18
нэг л их Шударга хүн болж харагдах гэж ядчих юм зүгээр
zochin · 2018/09/18
sodbaatar bol ner tsever hun, turd heregtei hun zam teevriin said bolhod bolohgui gh gzaargui, uls orond hugjil heregtei bn
Zochin · 2018/09/18
Bulgan aimagt MAN in tomchuud ochiod ZTY saidaar Sodbaatarig todruulchihsan uym bish uu
Зочин · 2018/09/18
mundag zaluu
Намч. · 2018/09/18
Ж. Энхбаяр аа. Битгий шоудаад бай.
Намч. · 2018/09/18
Ж. Энхбаяр аа. Битгий шоудаад бай.
Намч. · 2018/09/18
Ж. Энхбаяр аа. Битгий шоудаад бай.