"Айраг" дэлхийн хамгийн муухай хоолонд багтжээ
2018/10/05
Шведийн Мальме хотод энэ сарын 29-нд "Дэлхийн хамгийн муухай хоол" үзэсгэлэн гарах гэж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс 80 муухай хоол авчирчээ.
Шарсан сарьсан багваахай, өтөн бяслаг, өмхийрсөн акул загас гээд маш олон хачирхалтай хоолыг тус музей танилцуулна. Ийм музей байгуулах санааг анх Самюэль Уэст гаргажээ. 20 жилийн өмнө Шведэд амьдарч эхэлсэн Уэстийн хобби нь өвөрмөц үзэсгэлэн нээх явдал.
Өнгөрсөн жил тэр "Амжилтгүй нээлт"-ийн үзэсгэлэн нээж, зах зээлд дампуурсан шинэ бүтээл, оновчтой саналуудыг танилцуулж байв.Хамгийн муухай хоолны үзэсгэлэнд ирсэн хүмүүс хүсвэл Хятадын түүхий үхрийн засаа амсаж болох гэнэ. Тэгээд "100 настай өндөг" нэртэй салатаар даруулж болно.
Энэ салатыг хийхдээ өндгийг хэдэн сар давстай шавранд байлгадаг тул өндөгний цагаан гэж байхгүй, хар, шар хоёр өнгө л харагддаг гэнэ.Соусанд дарсан туулайны тархи, Сардин арлын амьд өттэй бяслаг олны анхаарлыг ихэд татна гэж Уэст үзэж байна. Бяслагны өт 15 см хол харайдаг тул идэж байхдаа тун болгоомжтой байх хэрэгтэй аж.
Харин энэ үзэсгэлэнд монголчууд бидний уур хилэнг хүргэж байгаа нэг зүйл нь манай айраг багтсан явдал. Эмчилгээнд сайн, эрүүл мэндэд ашигтай айраг ундааг минь яагаад Дэлхийн хамгийн муухай хоол" үзэсгэлэнд багтааснаа Самюэль Уэст тайлбарлах биз ээ
ЗОЧИН · 2018/10/05
САМЮЭЛЬ - ГЭЭД " ЧИХРИЙН АМТЫГ ҮХЭР МЭДДЭГГҮЙТЭЙ АДИЛ " - ХҮН ЮМ .