Аравдугаар сарын 12-ны байдлаар 46.3 мянган га-г ангилан хадаж, нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа, 12.5 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96,1 хувь, хүнсний ногооны 92,4 хувь, тэжээлийн 51,7 хувь, тосны ургамлын 30,2 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 65,5 хувьтай явагдаж байна.

Аравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч Мягмар гарагт Ургацын штабаас ирүүлсэн мэдээгээр ургац хураалт 58 хувьтай байсан бол гурван өдрийн дараах байдлаар энэ хувь 7,5 хувиар өссөн нь ургац хураалтын ажил эрчимжиж байгааг харуулж байна. Хүснэгтээр ургацын хэмжээ өссөн үзүүлэлтийг харьцуулан харууллаа. 

Д/Д

Таримлын төрөл

10.09-ний байдлаар ургацын хэмжээ

онн)

10.12-ны байдлаар ургацын хэмжээ

онн)

 

Өссөн үзүүлэлт

(тонн)

1.

Үр тариа

213822

266347

  52525

2.

Төмс

156917

158674

1757

3.

Хүнсний ногоо

84495

88160

3665

4.

Тэжээл

66512

79687

14175

5.

Тосны ургамал

8642

9806

1164

Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх ажлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ долоо хоногт орон нутагт ажилласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажилласан талаар Засгийн газрын 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд нарт даалгалаа. Үүнд,  

Дотоодын ургацаас хүнсний улаанбуудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Сангийн сайдтай хамтран судалж шийдвэрлэх, ургац хураалтын дүн, 2018-2019 оны буудай гурилын баланс, гурилын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний борлуулалттай уялдуулан импортын квот тогтоох, Тариалан эрхлэлтийг дэмжих санд авах хүнсний улаанбуудайг стандартад нийцүүлэн түр журмаар зохицуулалт хийж авахыг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзоригт даалгасан. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн улиралд хэрэглэсэн цахилгаан, дулааныг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг салбарын сайд, Эрчим хүчний сайдтай хамтран судалж шийдвэрлэхийг тус тус даалгаад байна.  

Ургац тээвэрт ажиллах хүнд даацын авто машины хүрэлцээг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх, ургацад ажиллаж буй цэргийн алба хаагчдын ажиллах хугацааг сунгахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Бадрал нарт даалгасан бол үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн авто замыг засварлах арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар авч ажиллахаар болж байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 10 дугаар сарын 10-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цаг агаар тогтуун байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.