Люси Виеланд гэх 27 настай Австралийн иргэн хорт хавдартай мэт жүжиглэн 55,000 долларын хандив цуглуулжээ. Тэрээр GoFundMe хэмээх хандивын санд бүртгүүлж илүүтэй үнэмшилтэй болгохын зэрэгцээ өөрийн цахим хаягуудаар дамжуулан өндгөвчний хорт хавдраас болж  зовж шаналж буй эмэгтэйн дүрийг үзүүлдэг байсан нь илэрчээ. 

Люси Виеланд үсээ хусуулж, хүчил төрөгчийн аппарат зүүн, шархны боолт зэргийг наасан зургаа оруулахдаа удаан хугацааны эмчилгээний дараа анх удаа бүтэн нойртой хонож байна, бие минь өмнөхөөсөө дээрдэж байна зэргээр худал тайлбарын хамт оруулдаг гэнэ.

Австралийн Күйнсландийн цагдаагийн албаны мөрдөгч Крис Лавсон бүсгүйн инстаграм дахь зургууд үнэмшилгүй байгааг ажиглан шалгалт хийж эхэлснээр түүний жүжиглэлт дуусгавар болсон байна. Люси Виеландийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сард болохоор товлогджээ. 

www.Seen.mn