Амралтын  өдрөөр Монгол айл бүрт халуун дулаан уур амьсгал бэлэглэж, дэлгэцийн өмнө хүлээлт үүсгэж чаддаг "Авъяаслаг Монголчууд" шоуны өчигдрийн дугаарын онцлох оролцог оор 60 настай Александр Сага байлаа.

Тэрээр ОХУ-аас оролцож байгаа бөгөөд Монголд хөгжмийн багшаар ажииладаг байна. 40 жилийн турш гитар хөгжимтэй нөхөрлөсөн түүний үзүүлбэр ёстой л нэг "Гитар хөгжмийг уйлуулна" гэдгийн тод жишээ болсон.

Монгол дуу хөгжимд хайртай гэх Александр Сага алтан үеийн хэд хэдэн дууны аяыг чадварлагаар хөглөсөн нь үзэгчид болоод шүүгчдийн дурсамжийг сэргээж, сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.  

www.Seen.mn