Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн охин Ким Лим манай улсад ирэх гэж байгаа талаар мэдээлсэн. Тэрээр ядуу буурай амьдралтай өрх, өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор өчигдөр манай улсад газарджээ. 

Түүнд Сингапурын баячуудын нэг Билли Лим Монголд зочилох үеэр өвлийн тэсгэм хүйтэнд орон гэргүйн улмаас гудамжинд даарч зогсоо бяцхан хүү болон нэгэн ээжийг олж харснаар Ким Лимд энэ тухай хэлж Монгол улсад туслахыг санал болгожээ.

Үүний дагуу Ким Лим манай улсад ирээд байгаа ба Сонгинохайрхан дүүргийг сонгож тус дүүрэгт амьдарч буй амьжиргааны түвшин доогуур иргэдэд гэр тараах ажлыг зохион байгуулахаар болжээ. 

Петер Лим нь Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигч, McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг аж. 

www.Seen.mn