Баабар: Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан
2018/11/12
Би ядарч байна… Ингэж болдоггүй юм, тэгвэл арай дээр байх, ийм гашуун туршлага байх юм, цаана чинь нүх байна… Дэлхийгээр нэг ярьлаа… Жаахан хүлээж бай, манай орон одоохон босно, түр зуурын эндэгдэл, нялхсын өвчин, уг нь цаад чанар нь дажгүй юм байгаа юм, коммунизмаас л боллоо, одоохон одоохон… Хоолой сөөлөө, ядарлаа, өөрөөсөө ичих боллоо…
Гадаадын 20-30 Их сургуульд лекц уншсан, 60 орчим олон улсын хуралд оролцсон, хэдэн зуун гадны хүмүүстэй уулзсан, залуучууд оюутнуудтай уулзаж ярилцсан нь тоогоо алдсан. ХХ зуун дууслаа, XXI зуун гарчихлаа, бид өнөөгийн энэ ертөнцтэй зохицож амьдрахаас тэд бидэнтэй таарч амьдрахгүй, дэлхийг эзэгнэж байсан бидний үе өнгөрөөд олон зуун жил өнгөрсөн, одоо бид оршин байгаагаа батлан тоогдох гэж чармайдаг цаг… Хулгай худлаар, дээрэм тонуулаар, өнөө маргаашийн арга чаргаар явах бололцоогүй болсон…
Хэлсэн болгон минь цагийн эргэлтэд батлагдаж байсан, улам улам олон хүн хүлээн зөвшөөрөх болсон. Гэвч 30 жил өнгөрөөд байхад ойлгосон хүмүүс тун ч ядмаг хувь эзэлж байна. Би ядарч байна… Бүр залхаж байна… Бүр гутаж байна… Би мэргэн хүн биш. Үзмэрч бүр биш… Уншсан сонссоноо л хэлсэн. Харин нийгмийн ухамсар, ёс суртахуун, ёс зүй нийтлэг утгаараа улам доройтсоор. Би ядарч байна…
Ямарч нийгэмд зөв хүмүүс адаглаад 51 хувь байдаг юм гэнэлээ. Бидний толгой дээр нийгмийн хамгийн адаг шаар болсон нь гарчихжээ. Хулгайч нар, луйварчид, сөнөөгчид, даврагчид, шаар шавхруунууд. Бид өөрснөө тэднийг гаргаж ирсэн. Би ядарч байна… Шаарнууд бидний амьсгалыг боогдуулж, шим шүүсийг сорж, хувалз шалз царайлан улам ихийг нэхнэ. Бид тэрүүхэндээ уурласхийн бяцхан тонтгононо. Ядарч байна шүү…
Шудрага царай гаргаж эх орноо, та биднийгээ хайрлан буй шаарууд хайраа илэрхийлэн тас тэврэх хэрээр амьсгал боогдон нүд эрээлжилж байгаа биз дээ!? Гэвч бид тэднийг ээлжлэн дэмжиж горьдлгын нүдээр мялаана. Тэд хоорондоо юу булаацалдаад байгаа юм бэ? Хэн нь биднээр хоол хийж идэх вэ гэдгээр маргалдан, чухамдаа биднийг л булаацалдаад байгаа юм биш үү? Еэ чааваас даа… бидний байгааг дээ! Би ядарч байна…
Урьд нь хүлээн зөвшөөрдөггүй байсан хоёр хүний үг одоо л орой руу минь орох шиг боллоо. Би ядарч байна… тэгээд л чухам тэд үнэнхийг хэлж гэж ойлгох болов.
Нэг нь пролетарийн их дууч гэх Максим Горький. Тэрээр Миний Их сургууль зохиолдоо “Еэ хүүдий, болдогсон бол энэ дэлхийг нэг сайн өшиглаад авах юмсан” гэж дуу алдсан юм. “Хэлц нь гайхамшигтай, гэхдээ дэлхийг өшиглөж нурааж яахнав. Сөнөөж байхаар илбэн тохинуулж хүмүүжүүлэх ёстой” гэж боддог байлаа. Дараа нь Горький “Их салхи хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэж уриалсан. Харин тэр хөдөлсөн их салхиндаа өөрөө түмбэржүржиг болсон доо. Горький сүүлдээ ядарсан... “Дөртэй хөгшин баавгай” хочтой болсон тэрээр Сталиныг дэмжин “Хэрэв дайсан бууж өгөхгүй бол шууд устгах хэрэгтэй” гэсэн хүмүүнлэг бус үгийг хүмүүнлэг их зохиолч хэлжээ. Дотоод яам хүүгийнх нь эхнэрээр оролдоод эхлэхээр ингэсэн бололтой. Түүнийг хордуулж алаад… үзэл суртлын үзүүлэн болгосон.
Нөгөө нь аугаа зураач Эдвард Мүнк. Би нэг удаа хэвлүүлсэн номынхоо хавтсыг түүний зургаар чимээд “Зураач - Э.Мөнх” гэсэн юмдаг. Тэр үнэхээр Мөнхийн хүн. Даанч ихэнх хүмүүс ойлгодоггүй юм. Түүний Хашгираан гээд аймаар зураг бий. Хүүхэд ч дуурайгаад зурчихмаар бүдүүн бараг зураг. Гэхдээ ямар их сэтгэл доргиосон бүтээл гэж санана?! Байж ядсан нэгэн байдгаараа хашгирч байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…
Хүмүүс дараа нь Мүнкийн хашгирааныг арилжааны реклам болгосон. Хоолондоо ороорой, сайхан кэксдээрэй, кола уугаарай, сонгуульдаа оролцоорой…
Хүмүүс ээ, эх орон нэгтнүүд ээ… сайхан байна уу? Болж байна уу? Дажгүй юу? Давгүй юу? Бухимдахгүй байна уу? Болдог бол энэ дэлхийг нэг өшиглөөд авмаар бодогдохгүй байна уу? Ядахнаа дотроо онгойтол нэг сайн хашгираад авмаар санагдахгүй байна уу? Еэ чаваас даа, байж байгааг нь! ЕЭЭ-ЭЭ ЧАА-ВАА-САА –ААА –ААА
Баабар
иргэн · 2018/11/12
худлаа Ардчилагчидын Дүрд тоглосон Ардчилал гэдэг үгээр Халхавчилсан Баабарыг Элбэгдоржийг Батүүлыг нэг сайн Өшиглөөд авах юмсан тэгэх дээ Гудаманд энэ гурвын Хэн нь ч байсан тааралддаг л юм бол нэг сайн Өшиглөнөө яадаг юм
Бухдаг л хүн дээ · 2018/11/12
Манай хүн ч сайхан булзана шүү дээ. Үнэн ч хэлж байсан нь байдаг л байх. Бас сайхан худлаа тууж байсан нь багагүй шүү дээ. Тэгээд бухаж булзаад эхэлдэг нөхөр шүү дээ, энэ Баабар.
Бухдаг л хүн дээ · 2018/11/12
Манай хүн ч сайхан булзана шүү дээ. Үнэн ч хэлж байсан нь байдаг л байх. Бас сайхан худлаа тууж байсан нь багагүй шүү дээ. Тэгээд бухаж булзаад эхэлдэг нөхөр шүү дээ, энэ Баабар.
amar · 2018/11/12
Baabariig ooriig n oshilon China ruu n hooh heregtei. Muu Beejin haviig tsejeesen ezentei henh osigloh tsag bolson.
Эх · 2018/11/12
Ядарч байна шүү…Гэсэн хэдий ч ТЭМЦЭНЭ ШҮҮ... ТЭМЦЭЭРЭЭ-ЭЭЭ-ЭЭЭ-ЭЭЭ-ЭЭЭ-ЭЭЭ
Zochin · 2018/11/12
Bi ooroo ch neg bolood bh uym,gehdee ergen toiron,uls eh oron,ard tumnee harahleer uneheer gol harlaj bna.
шаабар · 2018/11/12
Өшиглөөд зогсохгүй бүр тэнгэрийн дүлийг бут дэвсдэг шиг үйрүүлчихмээр л байна.