Голын мөс цөмөрч 50 гаруй мал осолджээ
2018/11/22
Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н голд /сумын төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 21:20 цагийн орчим 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал нь осолджээ.
Дуудлагыг 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй 22:40 цагт очиж, 30 минут ажиллаж, 56 бог малын сэг зэмийг гаргасан байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгааг сануулсаар байхад зам товчлохоор ийм осол гарсаар байгааг ОБЕГ-аас газраас анхаарууллаа.
Bold · 2018/11/22
Teneg yum nar mal tamlaad.