Жолооны шинэ дүрэм хэрэгжиж эхэлснээс хойш 22 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд уулзвар, гарц ачаалалтай байхад шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ.

Шинэ дүрмээр тухайн уулзвар ачаалал авсан үед уулзварт орж зогсохыг хориглосон гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч н.Чимэдбат анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд дөрвөн уулзварт дөрвөлжин шар тэмдэг тавьсан. Дан ганц тэмдэг тавьсан уулзвар бус бусад бүх уулзвар ачаалал авсан байхад дотор нь орж зогсвол 20 мянган төгрөгөөр торгох юм байна.