Дулаан, цэвэрхэн автобусаар үйлчлүүлмээр байна, нийтийн тээврийнхэн ээ
2018/11/23
Хувийн хэвшлийн нийтийн тээврийнхэн ирэх даваа гарагаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Ийн мэдээлэл хийх болсон нь дизелийн түлшний үнийн савлагаанаас үүдэн эдгээр компани алдагдалд ороод байгаатай холбоотой юм.
Бас манай улсын шатахуун импортлогч компаниуд хувийн хэвшлийнхнээс "нүүрээ буруулж" байгаа нь тэднийг олон нийтэд хандахад хүргэжээ. Асуудал байгаагаа олон нийтэд дуулгаж, албан тушаалтнуудын чихэнд хүргэх нь зөв Гэхдээ үүнээс өмнө өөрсдийн алдаа дутагдлаа засч, залруулах ёстой санагдана. Хэдэн оноос ашиглаж байгааг нь баримжаалах боломжгүй "өвгөн" автобусаар үйлчилгээ үзүүлэхдээ зунд нь халааж, өвөл хөлдөөчих гээд амаргүй байдгийг зорчигчид хэлдэг. Энэ жишгээр иргэд яг одоо "хөлдөөгчтэй" нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Нийтийн тээврийн ариун цэврийн талаар ч дуугүй өнгөрөх аргагүй.
"Иргэд яг одоо "хөлдөөчтэй" нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Нийтийн тээврийн ариун цэврийн талаар ч дуугүй өнгөрөх аргагүй. Автобусны цонхны тавцан нь хэтрүүлж хэлбэл, хуруу зузаан тоостой. Суудлын бүрээс нь бохь, нус, цус гээд харахад нүд хальтрам бохир. Жолооч нь иргэд тээвэрлэж байгаагаа мартчихдаг юмуу түгжрэлд ороод бухимдсан үедээ тамхи татдаг гээд нийтийн тээврийнхэнд дутагдал байна...
Автобусны цонхны тавцан нь хэтрүүлж хэлбэл, хуруу зузаан тоостой. Суудпын бүрээс нь бохь, нус, цус гээд харахад нүд хальтрам бохир. Жолооч нь иргэд тээвэрлэж байгаагаа мартчихдаг юм уу түгжрэлд ороод бухимдсан үедээ тамхи татдаг гээд нийтийн тээврийнхэнд дутагдал байна. Гэхдээ тэднийг мэдэгдэл хийлээ гээд ийн бичиж байгаа хэрэг биш. "Ам нээвэл" гэдэгчлэн өөрсдөө ч шаардлагынхаа хариуг авч, иргэдээс ирүүлж байгаа саналыг нэг харчихад буруудахгүй биз ээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
999 · 2018/11/26
Автобусны үйлчилгэээий чанарт том өөрчлөлт хийх хэрэгтэй. Цонх суудлын бүрээс хог новш хир буртагандаа дарагдсан мөнгөө л авбал боллоо гэсэн байдалтай бна. Улсын нийслэлийн тээвриын үйлчилгээ автобус такси Эрээнээс долоон доор бна. Хотын ИТХ Засаг дарга энэ байдалд анхаарч өөрчлөлт хийгээчэээээээ!!!!!!!
zochin · 2018/11/23
ene setguulch estoi zuv ajilla hsen yag asuudal sedviig yarsan iim nudee olson setguulch olon boloosoi bid ard tumende uilcheldeg baiguulgiin aldaag zasj aldaag helehgui hotiin soel mun ard tumende zuv uilcheldeg baiguulgiig shaardah estoi
zochin · 2018/11/23
yag unen ard irged munguu tuluud suuj bgaa ene baiguulga zorchigdoo thever dulaan tav tuhtai orching burduuleh estoi shu de
zochin · 2018/11/23
yag unen ard irged munguu tuluud suuj bgaa ene baiguulga zorchigdoo thever dulaan tav tuhtai orching burduuleh estoi shu de