Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн Улаан толгойн голд Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар энэ сарын 21-ны орой 20 цагийн орчимд 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал осолджээ. Энэхүү ослын тухай дуудлагыг онцгой байдлын албан хаагчид 21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч аврах ажиллагаа явуулсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиж, 30 минут ажиллан, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргажээ.