Чингис хотын Онцгой байдлын газар 100 хувь тамхигүй орчинг бүрдүүллээ
2018/11/27
Улаанбаатар хотод нээлтээ хийсэн “Тамхидалтын эсрэг аян” орон нутагт түүчээлэн орон даяар амжилттай үргэлжилж байна. Тодруулбал Хэнтий аймгийн Чингис хотын 30 гаруй байгууллага энэхүү аянд нэгдээд байгаа юм. Тэднээс Онцгой байдлын газар ажлын байрандаа 100 хувь тамхигүй орчинг бүрдүүлж бусдыгаа манлайллаа. “Амьсгалах агаараа цэвэр байлгая, бид эрүүл ажлын байрыг хүсч байна” уриатайгаар ажлын байранд 100 хувь тамхигүй орчинг бүрдүүлэх нь энэхүү аяны зорилго оршиж байгаа юм.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан хотын 28 байгууллага " Тамхидалтын эсрэг хувьсгал" -д нэгдэж, Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд 100% тамхигүй ажлын байр болохоор уриалга гаргаад байна