Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлөвийн тайлангийн хурал боллоо. Хуралдааныг НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Биате Транкманны нээж, оролцогч байгууллагуудад амжилт хүслээ

Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа “Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүсний баталгаат байдлын төлөвийн тайлан-2018” танилцуулж илтгэл тавьсан байна. Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, Дэлхийн хүсний хөтөлбөрийн Хүнсний баталгаат байдал, хяналт үнэлгээний мэргэжилтэн ноён Дарко Петрович, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа нар оролцлоо. Оролцогч байгууллагууд Ази, Номхон далайн бүсийн орнуудын шим тэжээл хүнсний баталгаат байдал, тэр дундаа монголчуудын хүнсний баталгаат байдлын талаар хэлэлцэж санал бодлоо хуваалцлаа.