У.Хүрэлсүхийн үгний халдвар
2018/11/28
Монголчууд олон хоног дамнан үргэлжилж буй Засгийн газрыг огцруулах эрх баригч намынхны хэрүүлээс илүүтэй Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгэнд цочирдож орхив.
Угтаа Монгол төрийг удирдан залж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа Ерөнхий сайд нь Төрийн сүлд, цаашлаад Монголын ард түмний өмнө албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч бухимдахдаа биеэ барьж дийлсэнгүй юу “Та нар бүгд ард түмний мөнгөнөөс шаасан. Бүгд хулгайчид” гэж гишүүдийг зандарсан юм. Үнэндээ Ерөнхий сайдын сэнтийд энэ үг тохирох нь битгий хэл төр, ард түмнээ хүндэлдэг бол хэлэх ч эрхгүй баймаар. Ерөнхий сайдын Төрийн ордон, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ямар ч хяналтгүй хэлсэн ш-ээр төгссөн үг олон нийтийг ч багагүй бухимдууллаа.
Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн үг тэр даруйдаа хэдхэн минутын дотор Хотын дарга асан Э.Бат-Үүлд халдварлав. Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх гэж өдөр өнжин хүлээсэн НИТХ-ын төлөөлөгчид оройн 17:30 цагт хурлаа эхлүүлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг заавал ирүүлнэ гэж шаардсанаар бас л шийдэлд хүрч чадалгүй тарцгаав. НИТХ дахь АН-ын төлөөлөгчид Ерөнхий сайдыг ирэхгүй бол завсарлага авна гэж мэдэгдэхэд МАН-ын бүлгийн гишүүд завсарлагын хугацаагаа тодруулахыг хүсэхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хотын даргын бүрэн эрх яригдаж байхад Ерөнхий сайд заавал ирэх ёстой. Завсарлагын хугацаагаа хэлэх гэж байна гэж П-ээр эхэлсэн үг хэлж бухимдсан байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан гудамжны үг хэлэхгүй байхыг хүсч, соёлтой байхыг анхааруулахад Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхий сайддаа хэл” гэжээ. Монголчууд муу үг модон улаатай гэж ярьцгаадаг. Ерөнхий сайдын хэлсэн гудамжны үг төрийн алба, ажлыг ингэж л муухай харагдуулж, муу жишиг тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөлөө.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2018/11/29
Улс эх орны эрх ашгийг бодож үүнийг бичив үү? Аль эсвэл худалдагдаж үүнийг бичив үү?
Варане · 2018/11/28
ИХ д суугаа хулгайчуудад шаасан гэдэг үг үнэндээ багадана. Шаасан гадас шиг явдаггүй гишүүн нэртэй хулгайчидаас үнэндээ залхаж байна. Шаасан гадас үг монголын үгсийн санд байгаа. Байх болно.
Bxud · 2018/11/28
Surteishd
Иргэн · 2018/11/28
Батүүл ;Лалар гэдэг үгийг анх төрийн ордонд оруулж ирсэн. Энэ үг ч яамай хулгай луйвар авилгал хамгийн аюултай ..
иргэн · 2018/11/28
Батүүл гэгч өгөр өвгөн зайлаач ээ.
Зочин · 2018/11/28
тэр бас шаасан шуу дээ хуутэйгээ
ЗОЧИН · 2018/11/28
ХУЛГАЙ ХИЙХДЭЭ САНАА ЗОВООГҮЙ БАЙЖ ГАНЦ "ШААСАН" ГЭСЭН ҮГНИЙ ТӨЛӨӨ НЭГ ИХ ЮМ БОЛЖ ХЭРЭГГҮЙ. ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ТЭР БАЙТУГАЙГ ХЭЛДЭГ Ш ДЭЭ.
Зочин · 2018/11/28
ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ УЯНГАА ХАРИН ХҮРЭЛСҮХ ИХ ТЭВЧЭЭРТЭЙ БНА ЛЭЭ МОНГОЛЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВЧ БАЙГАА ЛУЙВАРЧДЫГ ЗӨӨЛӨН БНА ҮТЭР ТҮРГЭН БАРИМЧЛАЖ ХУЛГАЙГААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ӨРӨӨ ДАРАХ ХЭРЭГТЭЙ
zochin · 2018/11/28
harin ch mash ih tevcheertei hun bn gj bodoj bn.hurelsuh saidiin zov.uneniig ny hatuu helsen bn.yu ny buruu gej.
Зочин · 2018/11/28
олон жил дуугүй явсан шүү хүрэлсүхийн зөв
K · 2018/11/28
Ugaasaal hulgaichid l bsan ch Dee. Sodbilgee icheechh, haynhyrvaa yaanaa yaaj iim ym songodog bmaaa