Талийгчийн ээж Г.Чимгээ: "Гэрт нь үл таних цагдаа орж ирэн гарын үсэг зурахыг тулгасан" гэжээ
2018/12/07
“Монгол модель” агентлагийн модель, “Mongolia’s next top model 2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 10 дугаар сарыни 24-ны өдөр амиа алдснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарах ёстой ч нэг сарын дараа олон нийтэд ил болсон юм. Тэд талийгчийг гадны ямар нэгэн нөлөөгүй амиа алдсан хэмээн үзсэн билээ.
Харин уг дүгнэлтийг ар гэрийхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ах Ч.Гэрэлхүү, болон талийгчийн ээж Г.Чимгээ нар хувийн мөрдөгч хөлслөн талийгчийн хэргийг ил болгохыг зорьж буй юм. Уг хэрэгт Д.Тамир гэх өмгөөлөгч ажиллаж байгаа ч өмгөөлөгч ажлаа хангалттай хийхгүй байна гэж үзэн түүнийг Р.Булгамаа өмгөөлөгчөөр солих хүсэлтээ Ч.Гэрэлхүү, Г.Чимгээ нар илэрхийлээд байгаа ч өмгөөлөгч Д.Тамир ямар нэгэн холбоо өгөлгүй олон хоног болж байгаа гэх.
Тэд өөрсдийн хийж буй ажлыг цахим орчинд нээлттэй байдлаар явуулж буй учир олон иргэд тэднийг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Харин Ч.Гэрэлхүүгийн фэйсбүүк хаяг орж болохгүй болсон тухай тэрээр мэдээлсэн бол өнөөдөр өглөө талийгчийн ээж Г.Чимгээ гэрт нь танихгүй цагдаад дуудлага өгсөн мэтээр орж ирэн гарын үсгээ зурахыг шаардсан тухай өөрийн цахим орчинд нийтэлжээ.
Ийнхүү арга мухардсан талийгч Ч.Чамин-Эрдэний ар гэрийхэн төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан тусламж хүсч буй аж. Мөн тэд иргэдийн санал болгосноор хандивын аян эхлүүлж хэргийн үнэн зөвийг илрүүлэх бүхий л үйл явцад цугларсан мөнгийг хэрэглэнэ гэдгээ мэдэгджээ.
www.Seen.mn
b · 2018/12/16
Chi aluurchin yum bush ,,,,, yagaad sandaraad baigaa ,,, odoo bvr svvldee xudalaa yarixnee,,,,,vxsen xvn vg xelexgui gesen shig
иргэн · 2018/12/07
Харин тиймээ.Урд нь амиа хорлох оролдлого 2,3 удаа хийж байсан гэсэн шт.раа явсан нь камерт байхад хэнийг гэх вэ.Гэхдээ МОНГОЛ МОДЕЛЬ АГЕНТЛАГ НО-ТОЙ ЖИЛ БҮР ХҮН НЬ ҮХЭЭД БАЙДАГ.ЭНЭ ЖИЛ ХАРИН ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД БАЙСАН.15 онд Сүбээдэй, 16 онд Туваа, 17 онд нэг залуу
Зочин · 2018/12/07
Амиа хорлосон хүмүүсийн ар гэр алуурчин хайж шоудахаа болиоч.Тэр Хөвсгөлд очиж живсэн залуу ч гэсэн солиорол өгсөн байсан.Эднийг алах шалтгаан хэнд байгаан хэн хэрэгтэн болох ёстой юм.Хөөрхөн залуухан байхаараа амиа хорлох ёсгүй юм уу?Сэтгэц хэвийн биш байхдаа мисс саятан хэн ч амиа хорлох үйлдэл хийдэг.Ажлаа хийсэн цагдаа шүүхийг гэмгүй нэгнийг гүтгэж сэрдэж нүгэл нэмэх ээ болих хэрэгтэй.Үхсэн нэгнийхээ ясыг өндөлзүүлээд хэрэггүй л байдаг юм даа