Иргэд валют арилжааны цэгүүдээр үйлчлүүлэхдээ заавал бичиг баримтаа үзүүлдэг болно. Учир нь өнөөдрөөс эхлэн банк бус санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийг заавал шалган, бүртгэл хөтлөх үүрэг хүлээж байгаа юм. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос ийм шаардлага тавьж байгаа аж.

Иргэний үнэмлэхгүй бол гадаад пасспортын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг үзүүлэх боломжтой юм.