АНУ-ын сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр Вашингтон ДС хотод өчигдөр /2018.12.13/ монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яам зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзсэн тухайгаа  твиттер хуудаснаа бичжээ.

Embedded video

Ё. Отгонбаяр@OtgonbayarY

Монгол хүүхдүүд маань Вашингтон Визардс Бостон Селтиксийн тоглолтын өмнө үзүүлбэр үзүүллээ. Монголоо сурталчилсан тэдэндээ, тоглолт үзсэн Монголчууддаа баярлалаа

 

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter

 

NBA-гийн тоглолтын өмнө болдог үзүүлбэрийн хугацаанд хүүхдүүд монгол бүжиг бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэрийг үзүүлсэн байна.