Төрийн албаны шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018/12/15
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын шалгалтыг авдаг. Энэ удаа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг цахим хуудсанд бүрэн шивж оруулах ёстой байсан ч амжаагүй байна.
Тиймээс шалгалтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 16.00 цагт цахим хуудсанда байршуулахаар болжээ. Шалгалтыг 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхэлж авах юм байна.