ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018/12/16
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 9. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.