”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2018” ЭХЭЛЛЭЭ
2018/04/04
Өнөөдөр ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” арга хэмжээний нээлт боллоо. 6 дахь жилдээ өрнүүлж байгаа энэ удаагийн арга хэмжээ “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе" уриан дор явагдана. Аяны нээлтийн ажиллагаанд аймгийн ЗД-ын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга, ХАБЭА-н зөвлөлийн дарга Ө.Сувдаа, ХАБЭА-н зөвлөлийн нарийн бичгийн дарга, ХХҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн, Сүхбаатар сумын ЗД-ын орлогч Чойсүрэн, Сүхбаатар сумын ЗДТГ-ын дарга Э.Нандин-Эрдэнэ, аймгийн Ажил олгогч эздийн холбооны дарга Ж.Саранцэцэг нарын албаны хүмүүс, төр төсөв, аж ахуйн нэгж байгууллагын 400 гаруй ажилтан албан хаагчид оролцлоо.
Манай аймаг 2013 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж аяны арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ-ийн албан хаагч, оюутнууд аюулгүй ажиллагааны үзүүлэх тоглолт зохион байгуулав. Мөн аймгийн ХАБЭА-н зөвлөлөөс аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулсан байгууллагаар Онцгой байдлын газар, Сүхбаатар МСҮТ, Шаамар МСҮТ-ийг шалгарууллаа. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр жигдэрсэн аж ахуйн нэгж байгууллагаар Эрүүл мэндийн газар, Сүхбаатар депо, Шаамар МСҮТ шалгарлаа.