Татвараа төлөхгүй бол лацдаж, үйл ажиллагааг нь хаана гэж сүрдүүлжээ
2018/12/18
Татварын байцаагч нарын бүдүүлэг харилцаа, хандлага зарим тохиолдолд хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн татварын байцаагчид цагдаа нараар хүч нэмэгдүүлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг дарамталсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга энэ сарын 03-ны өдөр гаргаж, татварын өрийг төлүүлэх утга бүхий тушаал гаргажээ.
Энэ тушаалын дагуу тус дүүргийн татварын байцаагч нар ААН-үүдийн дансыг нь хаасан байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр байгууллага бүрт цагдаа нараар хамгаалуулж “Өнөөдөр 18:00 цагаас өмнө өрөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, хаана, лацдана. Мөн 4 000 000 төгрөгөөр торгоно. Эд хөрөнгө хураана” хэмээн сүрийг үзүүлсэн байна. Энэхүү дарамтлан сүрдүүлэх ажиллагааг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Татвараа цаг хугацаанд нь төлөөгүй нь тухайн ААН-үүдийн буруутай үй ажиллагаа мөн үү гэвэл мөн. Харин үйл ажиллагааг нь зогсоож, хаахаар тухайн байгууллага хэрхэн орлого олох вэ?
Аливаад хүчээр хандаж болох ч арай ингэж муйхарлаж болохгүй л баймаар...
Хүннү · 2018/12/19
Аль алинд нь байгаа байх даа. ААН-үүд татвараа тухай бүр нь өгчих хэрэгтэй. Ингээгүйгээс болж өарснөө эрэсдэлд ордог. Манай СБД-н татварын хэлтэс ингэдэггүй, өмнө нь дуудаж уулзаад эрэсдлээс гарах арга зам, хугацааг тогтоож өгөөд биедэлтийг нь хянаад байдаг. Гол нь хүмүүсийн харьцаа, ойлголцол чухал. Тэр цагдаа бол илүү, юм болгонд "нохойд барьдаг мод" болж болохгүй.
зочин · 2018/12/18
төр хэзээ иргэнээ ашигт малтмалаас илүү баялаг гэж үзнэ тэр цагт зөв харилцаа тогтоно
зочин · 2018/12/18
манайд татварын бодлого дэндүү бүдүүлэг хэрэгждэг татвар төлөгч айж ичих зүйлгүй татвараа төлөөд явах эрүүл орчин байхгүй төр иргэн хоёрын харилцаа авилгаар шийдвэрлэгддэг бүх шатандаа өөрчлөх хэрэгтэй
Henchbish · 2018/12/18
Hyatad.solonngos kinoniiii orond japanii tatvariin baiitsaagch kinog dahin had gargamaar baina daa
Зочин · 2018/12/18
эргүү топороо дуйрааж байгаа юм байх даа хол явахгүй дээ
tatvar tulugch · 2018/12/18
Bayanzukhr duurgees shiljix bodoltoi baigaa. Dansaa xaalgasan uil ajillagaa xaalgasan suuj bn. 11-r sariin tatvariin urtui yavj baixad xaachlaa. Urtui khun uudulduggui, uttui mal targaldaagui gej mongolchuud yaridag, medeej tatvariin uruu tulux geed l ajilla baina. Xeden xuniixee tsaling tavix geed ajillaj bna... ganz xoyor sariin tsaana naana baij xudullmurluj baigaa xumuusiig oilgox xergtei um shig bn...
Зочин · 2018/12/18
OOOO YMAR BALIAR YM BEEE BOLIOOCHEEEE AJ HAUINUUD ZUGEER BAILGAAAAA