ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2018/05/29
Өнөөдөр аймгийн ЗДТГ, ХХААГ, аймгийн тогоочдын холбоо хамтран Үйлдвэрлэл үйлчилгээний салбарын анхдугаар зөвлөгөөн, Ажил мэргэжлийн уралдаан арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Аймгийн анхдугаар зөвлөгөөнд 16 сумын 150 гаруй төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр хоол үйлдвэрлэлийн салбарынхан өнөөгийн асуудлаа тодотгон ярьж цаашид анхаарах олон чухал сэдвүүдээр мэргэжлийн багш нараас мэдээлэл авч, ажил мэргэжилдээ тусгаж ажиллахаар болов.
Зөвлөгөөнд оролцогчид “Сэлэнгэ Олон Улсын худалдааны төв”-өөс Партизаны талбай хүртэл ХЦ-ийн 0243-р ангийн үлээвэр найрал хөгжимтэй жагсаалын алхаагаар алхан ирсэн нь гудамж зам талбай дагуух хүмүүсийн сэтгэлийг татаж харааг булаасан онцгой содон үйл ажиллагаа болсныг тодотгох хэрэгтэй. Энэ өдрийн өглөө ажил сургуульдаа яарсан хэн хүнд дараа дараагийн өдрүүдэд нь эрч хүч эерэг энергийг өгсөн гэгээлэг өглөө байлаа