Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд CHUNG JAE NAM тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Өнгөрөгч 5 дугаар сард томилогдсон элчин сайд CHUNG JAE NAM орон нутагтай танилцах зорилгоор манай аймагт ажиллаж байна. Элчин сайдыг БНСУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Park Heon, Батлан хамгаалахын атааше Kim Hun Sang, консул Jung Hyun Gu, консул Kil Kang Muk, Koica байгууллагын орлогч дарга Woo Dong Wan, Kopia байгууллагын суурин төлөөлөгч Choi Man Young нарын албаны хүмүүс дагалдан явж байна.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил Солонгос улсын Элчин сайдын яам тэр дундаа Koica байгууллагатай архивын хадгалалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Манай аймагт Koica байгууллагын сайн дурын ажилтнууд боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж туршлагаа хуваалцаж байгаа юм.