Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  иргэд рүү буудсан хэрэг  өнгөрсөн есдүгээр сард гарсан. 

Уг хэргийг Д, Т нарын гурван хүн үйлдсэн  байх бөгөөд хохирогч нарыг  ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан. Сөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркын машин зэргийг ТОЗ-8 маркын галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Уг хэргийг үйлдэгчдийн нэг нь онцгой байдлын алба хаагчийн хувцастай байсныг гэрчүүд баталдаг. Тэгвэл албаны хувцастай байсан гэх этгээд нь өмнө нь Онцгой байдлын албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан этгээд байжээ. 

Тэгвэл дээрх хэрэгт Завхан аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.