Д.Жигжиднямаад хилийн хориг тавьжээ
2018/12/19
ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийлэлийн прокурорд хүргүүлсэн саналын дагуу “Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.
Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгаж байсан юм.
Тэгвэл түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хилийн хориг тавьсан байна. Учир нь яллагдагчаар татагдсан тул хэргийг шүүхээр шийдэгдтэл гадагшаа ямар нэгэн ажлаар явахгүй байхыг нь хориглосон аж.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал болсон. Уг хурлаар олон асуудал хэлэлцсэн бөгөөд Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нарыг албан үүргээс нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байсан. Гэвч хуралдаанаар дээрх хоёр албан тушаалтныг хэвээр үлдээж зарим орлогч дарга нарыг шинээр томилжээ.
Зочин · 2018/12/19
SAIN SHALGA BUSSINES HIIDGUI IIM HUMUUS YAHAARAA INGETLEEE HORONGOJDOG YM BEEEEEEEEEEEEEEEE
Зочин · 2018/12/19
Шал дутуу мэдээ байна. Албан тушаалаас нь түдгэлзүүлсэн хэсгийг орхигдуулдаг нь ямар учиртай юм бол.