Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг нээхээр зөвшилцөлд хүрчээ
2018/12/21
Энэ 2018 оны 12 дугаар сарын 29-нд зохион байгуулах Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чансаа өндөр бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр уулзаж, бөхчүүдийн түр зөвлөл байгуулан хамтран ажиллахаар болж Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахаар тохиролцлоо. Х.Баянмөнх аварга "Би чамтай Бөхийн өргөө, монгол бөхийн талаар ярилцах гэж ирлээ. Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрөв. Доторх ус, цахилгаан юу болж байгааг мэдэхгүй. Бөх үзэгчид өргөөгөө нээхийг хүлээж, бөхчүүд нь зодог шуудгаа өмсчихсөн өргөөндөө барилдахыг хүлээсээр байтал цаг хугацаа алдлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийг шаардсаар байна. Ер нь цаашид яах вэ. Тэгэхээр Бөхийн өргөөг нээхийн тулд бөхчүүдийн түр зөвлөл байгуулъя. Бусад асуудал нь шүүхэд шийдэгдэнэ биз. Бид бөхөө өргөөндөө барилдуулахаар ярилцаж тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зуръя" гэлээ.
Харин Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Та бид хоёр энэ үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж, ачааг үүрэх ёстой. Бөхчүүдээ нэг чигт оруулах нь зөв. Цаашлаад үндэсний эв нэгдлээ олон түмний итгэлээ эрхэмлэх ёстой. Тиймээс үүссэн асуудлыг нэг талд шийдвэрлэж байгаад баярлаж байна. Таны хэлсэнтэй ч санал нэгдэнэ. Багш шавийн хувьд, бөхийн хувьд ч та бид хоёрт муу саар зүйл байхгүй. Харин ч бие биенээ дэмжих ёстой. Ингээд санал нэгдье, залуус дэмжиж байна. Бөхийн өргөөгөө нээж, бөхөө барилдуулж эхэлье. Таны тавьсан саналыг зөвшөөрлөө. Цагдаагийн байгууллагаас үймээн самуун дэгдээхгүй гэсэн бичиг хийлгэж авч байгаа юм билээ. Үүнд нь гарын үсэг зурж, харилцан ойлголцож гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуръя" гээд хэлэлцээр хийж асуудлыг нэг талд нь шийдлээ.
Ийнхүү өнөөдрөөс эхэлж монголчуудын үндэсний бөхийн барилдаанаа зохион байгуулдаг Бөхийн өргөө хэвийн ажиллахаар болж байна.
kk · 2018/12/22
сахал үсэндээ баригдсаных нь үг үйл хөдлөл чиний тархийг чинь цэнэглэж,шуналтай ногоочин нь чиний баасыг бэлдсэн тийм агуу улсууд даа
Зочин · 2018/12/22
энэ 2 пиздаагийн өмч биш биз дээ,муу бааснууд юу вэ
Зочин · 2018/12/21
баянаа аварга байгаа дээр 1 тийш нь болгохгүй бол допинг толгойлогч болчвол ч ёо ёо бөхчүүдээ болилдоо л болнодоо
Зочин · 2018/12/21
ashgui dee. odoo busad n ulger duiraalal avah heregtei
зочин · 2018/12/21
Энэ чинь харин зөв эхлэл шүү, харин тэр шүлсээ үсчүүлсэн хэн билээ дээ нэг их сахал үсэндээ баригдсан хүүр, бас нөгөө нэг шуналтай ногоочин энэ тэрийг л оролцуулуузай