Монголын томоохон групп компаниуд жил бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэмд ач тустай сайн үйлсийн аян явуулж түүгээрээ дамжуулан улс эх орны хөгжилд хувь нэмэрээ оруулдаг билээ.

Энэ жилийн онцлох нийгмийн хариуцлагатай байгууллагаар “Талх чихэр” ХК тодорчээ. Тус компаний энэ сард явуулж буй "Нэг бялуу нэг эрүүл уушиг аян"-гаар дамжуулж бяцхан хүүхдүүдийг хорт утаанаас хамгаалах 30,000 маскыг утааны голомт бүхий  бүсүүдэд амьдардаг хүүхдүүдэд тарааж байгаа юм.

Уг үйл ажиллагаа нь тус компанийг энэ оны онцлох нийгмийн хариуцлагатай байгууллага болголоо.