ШӨХТГ: Такси хоёр дахь км-ээс 800 төгрөгөөр үйлчлэх ёстой
2018/12/27
Энэ оны аравдугаар сарын 8-наас арванхоёрдугаар сарын 3-ны хооронд ШӨХТГ-аас такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтад Нийслэлийн тээврийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК, “Элит ноён такси” ХХК болон бусад холбогдох байгууллагуудыг хамруулсан байна.
Нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээ үзүүлж буй 11 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаа бөгөөд Нийслэлийн тээврийн газартай байгуулсан 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн “Нийтийн такси үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний дагуу эхний нэг км-т 1000 төгрөг, хоёр км-ээс 800 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчлэх ёстой. Гэвч хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй автомашинууд хэрэглэгчдэд дурын үнээр үйлчилж байгаа нь буруу ойлголт өгч байна гэдгийг ШӨХТГ-аас хэллээ.
Такси дуудлагын тусгай дугаар эзэмшигч “Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК-ийн 1900-1991, “Элит ноён такси”ХХК-ийн ноён зууч 1900-1950 нь харилцаа холбооны зохицуулах хороотой 2017 онд байгуулсан гэрээнд “Хэрэглэгчийг бусад үйлчилгээ болон гуравдагч этгээдийн үйлчилгээнд дамжуулан холбож үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж бусад аж ахуй нэгжийн жолоочтой гэрээ байгуулан такси дуудлагын үйлчилгээг явуулж байжээ. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороо, такси дуудлагын тусгай дугаар эзэмшигч аж ахуй эрхлэгчдэд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахыг болгосон байна.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2018/12/27
huviiihan bol hamaagui shdee zah zeelere l yvah bh