Жүжигчин М.Баярмагнай МУГЖ цол хүртэнэ
2018/12/27
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Макс продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхээр болжээ. Тэрбээр маргааш 11 цагт шагналаа гардан авах аж.
Энэ талаар “Макс продакшн”-ы жүжигчин МУГЖ П.Эрдэнэзаан цахим хуудаснаа мэдээллээ.
М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн. 2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулсан юм.
Ийнхүү хошин урлагийн “Макс продакшн”-аас хоёр дахь гавьяат “төрлөө”.
Зочин · 2018/12/27
Юм унэнээрээ байх естой бол Монхсайханд л огох учиртай байх, Монхсайханыг олон хунд номор ноолог улгэр Жишээ болдог гэж эгэл ард Тумэн бид ярилцаж явдаг даа
zochin · 2018/12/27
yamar ch une tsenegui shagnal gedgee l ulam todoor haruulj bn du, dunguj 18han jil hooson marzaganaad l gaviyat ain, nasaara urlagt zutgesen ahmaduud zailuul,