ШӨХТГ шатахууны үнээ буулгахыг шаардлаа
2019/01/06
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ шатахууны худалдаа эрхлэгчдэд хандан өчигдөр /2018.01.04/ дахин шаардлага хүргүүлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компани хилийн үнээ газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан тонн тутамдаа 82-148 ам.доллароор бууруулсан.
Харин манай улсын хувьд арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс шатахуун импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгаж эхэлсэн. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сард Роснефть компани хилийн үнэ дахин буурсан учраас шатахууны үнийг дахин бууруулах нөхцөл үүссэн хэмээн ШӨХТГ үзжээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулсан байна.
Хэнчбиш · 2019/01/06
Тийм шударга юм бол бусад бараа бүтээгдэхүүний үнийг буулгахыг шаардаач Шатахууны үнийг буулгаснаас онцгой албан татварыг нь авч эхэлсэн нь өрөө дарахад цалин тэтгэвэр нэмэхэд нэмэр болох байх даа Цагаан сарын өмнө Нарантуул. ХҮЧИТ шонхор дээр байцаагчдаа ажиллуулаач