2015 оны Москвагийн мисс Оксана Воеводинатай гэрлэсэн Малайзын Султан Мухаммад хаан ширээнээсээ өөрийн хүсэлтээр огцорч буйгаа мэдэгджээ.

Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрөгч оны оны арваннэгдүгээр сараас чөлөө аваад байсан юм. Харин энэ ням гарагт ажилдаа эргэн орох байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас ажлаа өгч буйгаа зарлажээ. 

Малайз улсын хувьд хаан ширээнээс өөрийн хүсэлтээр огцорч буй тохиолдол анх удаагийх гэнэ.  Малайзын Султан Мухаммад эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээс чөлөө аваад байх үедээ өөрөөсөө 24 насаар дүү мисс бүсгүйтэй гэрлэсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татсан юм.

Тэд Москва хотод өнгөрөгч сарын 22-ны өдөр хуримласан бөгөөд тэд лалын шашны дагуу хуримын ёслолоо үйлдсэн байна. 

www.Seen.mn 

wwwwwwwwwwww