25 настай Ханна Алвардын сонголт олон хүнийг гайхшруулдаг гэнэ. Ханнагийн хувьд өв тэгш, эрүүл саруул биетэй нэгэн.

Харин түүний ирээдүйн сүйт залуу нь Пеньсильвани мужид төрж өссөн 26 настай Шейн Вурков юм. Шейний хувьд 2 настайдаа “Spinal Muscular Atrophy” хэмээх мэдрэлийн булчинг гэмтээдэг эмгэг илэрснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болжээ. 

Ханна анх дөрвөн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай баримтат кино үзэж байхдаа найз залуугаа олж харсан байна. Тухайн үед Меннесота мужийн Чарльтоны коллежийн сурагч байсан Ханна Шейн рүү мэйл бичснээр тэд анх танилцсан гэнэ. 

Шейн Вурковын хувьд мэйлийг хүлээн авсан өдөр маш их догдолж, сэтгэл нь хөдөлжээ. Тэд ийнхүү зургаан сар харилцсны эцэст Ханна Шейний гэрт нүүж ирсэн байна. Хосууд одоо хамтдаа аз жаргалтай байдаг бөгөөд "Squirmy and Grubs" хэмээх тэдний хөтлөн явуулдаг влогийг 144,000 гаруй хүн дагадаг юм. 

Хосуудын бичлэг болон фото зургийн доор сөрөг сэтгэгдлүүд их ирдэг ч Ханна үүнийг тоодоггүй гэжээ. Эдгээр сэтгэгдлийн ихэнхи нь Ханнаг яагаад ийм сонголт хийснийг гайхдаг бол зарим нь нэр хүндээ өсгөх гэж түүнтэй хамт байдаг гэх сэтгэгдлүүд хөвөрдөг аж. 

Гэвч хосууд энэ бүхнийг няцааж дөрөв дахь жилдээ хамтдаа байгаа бөгөөд удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж буй тухайгаа влогдоо оруулсан нь олныг гайхшруулсан байна. 

www.Seen.mn