Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал хойшлов
2019/01/14
АТГ-аас Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьсон байгаа билээ. Тодруулбал, Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нар цагдан хоригдох нь учир дутагдалтай гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандаад байгаа. Тэгвэл цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдэх хурал өнөөдөо 15:00 цагт хэлэлцэхээр товлосон. Хурлаар батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг шийдвэрлэх байв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Дорлигжав Д.Баатар нарын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар гомдол гарган шүүх хуралдааныг 2019-01-14-ний 15:00 цагт товлогдон шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Оросоо А.Ууганбаяр нар шинээр нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019-01-16-ны 11 цаг хүртэл хойшлуулсан байна.
Зочин · 2019/01/15
Mieeg bgaa deer garah argaa haij BN daa gej, za harjil byaa,,,
Ингэж замхруулах араандаа ... · 2019/01/14
Энэ муу албан тушаалаараа дарамталж хүн дээрэмддэг нөхрийн хэрэг замхрах араандаа орох нь дээ. монголын шүүхийнхнийг харахаар гутрах сэтгэл төрж, энэ орноос явахгүйф бол аюултай санагддаг юм.