УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг орон даяар эрэн сурвалжилна
2019/01/17
УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн учир Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ-аар энэхүү асуудлыг хэлэлцээд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Чуулганы хуралдааны өмнө хуралдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ гишүүд мөрдөн байцаалт, шалгалтын явцад саад болохгүй, дуудсан цагт очиж тайлбар мэдүүлгээ өгнө. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл ЖДҮХС-тай холбогдсон гишүүд хуулийн байгууллагын шалгалтын явцад саад болж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй “зугтаах” болсон байна. Тэдний ойр тойрныхон болон өмгөөлөгч нартай нь холбогдож яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах гэсэн ч хүлээж авахгүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байгаа гэнэ. Уг нь яллагдагчаар татах прокурорын тогтоолыг даруй танилцуулах хуультай бөгөөд ингэхийн тулд АТГ-ын мөрдөгч нар дээрх гишүүдийн өөрсдийнх нь утас, гэрийн хаягаар болон туслах, өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газраар дамжуулж зарлан дуудах хуудас өгсөн юм байна. Хариуд нь Д.Дамба-Очирын туслах нь “гишүүн ОХУ-д ажлаар явж байгаа” гэсэн бол бусад нь ямар ч хариу өгөхгүй байгаа аж. Л.Энхболд, Г.Солтан нар эх орондоо бий боловч албан ёсны хаягтаа байхгүй хэмээж буй нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас зайлсхийж байгаа хэлбэр хэмээн мөрдөгчид хэлэв.
Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх гурван гишүүний утас нь холбогдохгүй байгаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ОХУ-д томилолттой явж байгаа гэж ажлын албанаас нь мэдэгдсэн байна. Л.Энхболд, Г.Солтан нар Монголд байгаа боловч дуудсан үед нь очихгүй байгаа аж. Тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож чадахгүй байгаа гэсэн тайлбар хэлжээ. Хэрвээ энэ хэвээрээ байвал хуулийн дагуу дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдийг орон даяар эрэн сурвалжлуулах юм байна.
Эрэн сурвалжлагдаж магадгүй УИХ-ын гишүүд ямар хэрэгт холбогдов?
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тус компанид барьцаагүй зээл авч өгсөн. Ингэхдээ хэд хэдэн хууль журам зөрчсөн. Бусад аж ахуйн нэгж барьцаа тавьж байхад Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан. Дүү нь иргэн М-тэй нийлж, уул уурхайн хайгуул хийх, гөлтгөний үйлдвэр барих тоног төхөөрөмж авна гэсэн нэрээр зээл авч, тал хувийг нь уул уурхайн компанидаа шилжүүлэн, үлдсэнийг нь нэр бүхий зээлдэгч нар хувьдаа авсан нь шалгалтаар нотлогдоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасны дагуу уг мөнгийг авсан байдаг. Мөрдөн шалгалтын явцад Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай албан бичгээр “Төслийг дэмжиж ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн нь тогтоогдсон. Хүүгийнх нь нэр дээрх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан билээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулахын тулд “Х” тайлан гаргадаг байсан, автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг Ч гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд төслийг дэмжихийг хүссэн албан бичиг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлэн, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбоотой. Түүнийг энэ сарын 15-ны 18.00 цагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирж, тогтоолтой танилцах тогтоол хүргүүлсэн ч хүлээн аваагүй юм байна. Улмаар 16-ны 09.00 цагт ирэхийг мэдэгдсэн бичиг өгсөн ч бас л хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байснаас мөрдөгчид гардуулан өгч чадаагүй гэнэ. Эцэстээ УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонд хүргүүлэхэд боломжгүй гэсэн хариу өгсөн аж.
УИХ-ын гишүүдээ хаана байгааг нь мэдэж байгаа ч эрэн сурвалжлах дээрээ тулж байгаа энэ үйлдэлд уншигч та өөрийн дүгнэлтээ өгнө байх. Харин дээрх нэр бүий гишүүд эрэн сурвалжлагдах эсэх нь тэднээс өөрсдөөс нь хамаарах асуудал болжээ.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
иргэд олон түмэн · 2019/01/19
Амаа урчих гээд үгээ олохгүй магтан мэдэмхийрч байсан Нямдоржоор нь олуулаач,болохгүй бол өөрийг нь хорьж шалгах өдөр мөдхөн ирнэ
atg · 2019/01/18
ehleed nuurs hulgailj ulsad onts ih hemjeenii hohirol uchruulsan humuusee shalgaldaa
Irgen · 2019/01/17
Ene Undarmaa gishuun chin harin mujik uu guu yu, erchuudees iluu zorigtoi ochson genelee
ds · 2019/01/17
Nymkagiind toglood bj bgaadaa
Зочин · 2019/01/17
Оргосон байна цагдн хорь
Зочин · 2019/01/17
ОЮУН-ГЭРЭЛ ГЭЭД АМЕРИК НӨХӨРТЭЙ АЙЛД ОЧИЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА.ХАА БАЙГАА ГАЗРААС НЬ.ШУУД БАРИМЖИЛЖ ХОРИХ ХЭРЭГТЭЙ ХУУЛИАР ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЧИХААД ЖИИГ БИЗНЕСС ЭРХЛЭГЧДИЙН ХҮҮГҮЙ ШАХУУ ЗЭЭЛ АВЧ ББСБ-Р ДАМЖУУЛЖ МӨНГӨ УГААСАН НЬ НОТЛОГДООД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДЧИХААД АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛООД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЯВААД БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ШУДАРГА Ц.НЯМДОРЖ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТА ШУДАРГА Л БАЙЛ ДАА. МАНАН ЯРИАД ЯВААД БАЙГАА ОЮУН-ЭРДЭНЭ. БОЛД БАТЗАНДАН. АЮУР-САЙХАН ТА 4 ЯАГААД ЖДҮЧИН ГИШҮҮДЭЭ УЛАЙН ЦАЙМ НҮҮРЭЭ УЛАЛЗУУЛАН ХАМГААЛААД БАЙНА.ТА БҮГДИЙН МАНАН ТЭМЦЭЛ БИШ АЛБАН ТУШААЛЫН ТЭМЦЭЛ ЮМ БАЙНА.ЭНЭ 3 ГИШҮҮН ХЭРЭГ ХИЫЧИХЭЭД ОРГООД АЛГА БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.
Зочин · 2019/01/17
ИЙМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ХУУЛЬ.ЗҮЙН САЙД НЬ ШУДАРГА ДҮР ИСГЭГЧ Л.БОЛД. БАТЗАНДАН НАР ХАМГААЛААД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ БЭ.
zochin · 2019/01/17
Nyamdorj olj uguh bha.ichdeggui ylaan lyibarchid
иргэн · 2019/01/17
Нямдорж Лүндаажанцан нар Олж өгдөг байх даа Хуулийнхан Та бүхэн тухайн үед Байнгын хорооны хурлаар Хамгаалаад аваад үлдсэн 5н УИХ-ын Гишүүдын Гэр орноор Шалгаж тэднээс л сайн зуураад байх хэрэгтэй Тэд яасан ииснийг сайн мэдэцгээж байгаа Өмгөөлж хамгаалж авч үлдсэнээрээ
зочин · 2019/01/17
Нямдорж өмөөрөөд байсан ,өмнөөс нь явдаг байхдаа
бодлын хулгайч · 2019/01/17
НОВШИЙН АМЬТАДЫН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН. НЯМКА ЗӨНӨӨД БАЙНА УУ, ТЭНЭГТЭЭД БАЙНА УУ. ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ БАЙХ ЁСТОЙ. ЕРӨНХИЙ ПРОКУРОРОО ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИХ ХУРАЛД ДАХИН ДАХИН ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БОЛ ЭНЭ ТЭНЭГҮҮД ТА НАРЫГ ДУУДАХАД ИРЭХГҮЙ. МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ШИВШИГ БОЛГОЖ БАЙНА.
Зочин · 2019/01/17
Ухныд л хэвтэцгээж байгаа биз эд нар яаж ч чадахгүй тэ ард түмэн манай талд гэх мэт 2рт Ухны талыхан өөр дайсан олж байлдаад ядаж жоохон ч гэсэн тэсэхгүй бол Ми явцгүй болчлоо хийсэн хийгээгүйг нь мэдэж байж дайснаа сонголдоо Женко менко гээд хийсэн хэрэг нь ил хүмүүс байнашд
Zochin · 2019/01/17
Ene nokhoin gologuudiig shuud l tutgels Tsuuleed shalgakh kheregtei bsan yum shuu odoo ednar boon yum bno doo naaddambaochir gedeg nokhor bol estoi nokhoi zantai shuu dee aych medekh nokhor shuu dee Erdenetiin ard irged buruu khun songoj dee kharaad l baij baikhaas daa
Zochin · 2019/01/17
Ene nokhoin gologuudiig shuud l tutgels Tsuuleed shalgakh kheregtei bsan yum shuu odoo ednar boon yum bno doo naaddambaochir gedeg nokhor bol estoi nokhoi zantai shuu dee aych medekh nokhor shuu dee Erdenetiin ard irged buruu khun songoj dee kharaad l baij baikhaas daa
Zochin · 2019/01/17
Ene nokhoin gologuudiig shuud l tutgels Tsuuleed shalgakh kheregtei bsan yum shuu odoo ednar boon yum bno doo naaddambaochir gedeg nokhor bol estoi nokhoi zantai shuu dee aych medekh nokhor shuu dee Erdenetiin ard irged buruu khun songoj dee kharaad l baij baikhaas daa
Zochin · 2019/01/17
Ene nokhoin gologuudiig shuud l tutgels Tsuuleed shalgakh kheregtei bsan yum shuu odoo ednar boon yum bno doo naaddambaochir gedeg nokhor bol estoi nokhoi zantai shuu dee aych medekh nokhor shuu dee Erdenetiin ard irged buruu khun songoj dee kharaad l baij baikhaas daa
Zochin · 2019/01/17
Ene nokhoin gologuudiig shuud l tutgels Tsuuleed shalgakh kheregtei bsan yum shuu odoo ednar boon yum bno doo naaddambaochir gedeg nokhor bol estoi nokhoi zantai shuu dee aych medekh nokhor shuu dee Erdenetiin ard irged buruu khun songoj dee kharaad l baij baikhaas daa
иргэн · 2019/01/17
Элбэгээгийн хэлдэгээр зангиагаа сайхан зүүж, гутлаа тосолж өмсөөд дуудсан газар нь очиж буруугаа хүлээх нь зөв шүү. Йрд түмэнд зорилсан мөнгөнөөс өөрсдийн эрх намба, мэдээлэлд ойр байдагаа ашиглаж хөрөнгөнд гар дүрсэн хэн боловч шудрагаар хэргээ хүлээх учиртай. Намын дарга ч ард түмэнд амалж хэлж байсан үгнээсээ буцахгүй гэдэгт олон нийт 100% итгэлтэй байхад та бүхэн цугтаад яахиймбээ.