|
Бид “Лантуун дохио ТББ”, “Ид шидийн орон”-той хамтран долоо дахь шилдээ зохион байгуулж буй “Ид шидийн уут 2021” аяныг сурвалжлахаар Анаржин төвийг зорилоо. Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийсэн Улаанбаатарын энэ л өглөө, үүр цайж гэгээ тодроход -38 градусын хүйтэн байлаа.
Дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медалийг өнөөдөр гардуулж байна.
УОК-оос Цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой ямар нэг дүрэм журам гаргахгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 2022 оны зургаадугаар сарыг дуустал даана гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Олон улсын байдал улам хурцадсаар. Дэлхийн III дайн биш юм аа гэхэд Евразийн эх газрын баруун, зүүн эргийг хамарсан өргөн хэмжээний дайн болж мэдэхээр байна.
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
БНСУ-ын эрх баригчид авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 22 жилийн хорих ял эдэлж буй Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэхээр болжээ. Энэ тухай "Yonhap" агентлаг баасан гарагт мэдээлсэн байна.
17-р жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.
1990 оноос хойш энэ хүнийг маш хүчтэй шүүмжилж эхэлсэн. Өдөр болгон согтуу байдаг байсан юм шиг хүртэл бичлээ. Хар тамхи хэрэглэж байсан, цэрэг биш мөртлөө маршал боллоо гэж бичиж л байсан
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэгээр цөөрч мэдэхээр байна. Учир нь МАН-ын нэг гишүүн АН-д орно гэж намынхандаа албан бусаар мэдэгджээ.
Спортын тэмцээн, уралдаанд амжил үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн харьяат Э хүзүүн тус газартаа өшиглүүлж, төвөнхийн мөгөөрсний хугарал гэх оношоор нас баржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн анхны айлчлал нь гүнзгий бэлгэдэлтэй бөгөөд хоёр орны ах дүүгийн харилцааны дараагийн зууны эхлэлийг тавилаа гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичжээ.
Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илэрч, Монгол Улсад тус халдварын хоёр тохиолдол бүртгэгдэв. Тухайн хоёр иргэн Монголд ирээд тусгаарлалтад байсан юм.
Үндэсний бөх монгол өв уламжлалыг олон зууны турш хадгалж, хамгаалж ирсэн. Бөхөөр нь улс үндэстнийг маань гадныхан таньж мэддэг монголчуудын нандигнаж ирсэн цэнгээний нэг гэж хэлэхэд болно.
Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлыг бүлгээр хэлэлцээд 2021 онд авч буй цалин хөлс, нэмэгдлийг 2022 онд бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар мөн энэ асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээхээр боллоо.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав.
Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Нэг сонин зүйл их удаан яригдаад байгаа юм. Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголоос гарч явчихаад хоёр жил гаруй болж байна. Америкт л байгаа дуулддаг.
“Газар бол улсын үндэс” гэдэг “монгол үг” байдаг. Үүнийг Хүннүгийн шаньюй Модун МЭӨ 209 онд тунхагласан. Түүнээс хойш, өнөөг хүртэлх Монголын төрийн тусгаар тогтнолын талаарх бодлогын цөм нь энэ байж ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй.
Бээжингийн өвлийн Олимпийн тоглолт тун удахгүй 2022.02.04-20-нд болно.
Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарлалаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүлээр шалгарсан У.Мижиддорж “Дэлхийн том хотуудын адил Улаанбаатар хот шинэ жилийнхээ сүлд модыг засаж, өнөөдөр гэрлээ ёслол төгөлдөр асаалаа. Энэ үйл явдалд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ оролцсон нь их дурсамжтай, сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн иргэдийн Улаанбаатар хот дахь бие төлөөлөгч, тал бичээч Да.Жаргалсайхантай ярилцлаа.