Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс авто зогсоол ашигласны төлбөрийг нэмэх тогтоолын төсөлд санал авч байна
2022/11/08
Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.
Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарчээ.
Уг тогтоолын төсөлд иргэдээс https://ulaanbaatar.mn/votes холбоосоор санал авч байна. Тус тогтоолын төсөлд нэмэлт санал өгөх бол [email protected] цахим хаяг руу илгээх боломжтой.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээ
Цаг |
0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/ |
2 дахь цаг | 3 дахь цаг | 4 дэх цаг | 4 дэх цагаас хойш |
Үнэ тариф (төгрөг) | 1,000 | 1,500 | 2,000 | 4,500 | цаг тутам 4,500 |
Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна.
хүннү · 2022/11/08
Та нарыг яах ёстой юм болоо. Хэлэх үг олдохгүй нь. Харинч эсэргээрээ зогсоолын тоог нэмжээд төлбөрөө багасгах ёстой юм биш үү. Хүртээмжээ нэмэгдүүлэх талаар толгойгоо ажлуулаач. Дандаа эргүү тэнэг хүмүүсээр бүрдсэн НИХурал гэж баймааргүй юм. Нэг л их “цөм ашиг” харсан ченжүүдээс ялгарах юм алга. Хүнрүү чигэлсэн зүйл хийх талаар “усан толгойлох” юм аа. Ойр ойрхон байгаа гэрлэн дохио явган хүний гарцаа цөөлж нүхэн болон гүүрэн гарцыг олноор нь бариач. нэг л их мөнгө мөрөөдсөн хөлдүү нөхдүүд байх юм. Ямар хийморь лундаа үхчихсэн хүмүүс нэг дор цуглардаг байнаа. Нөгөө Сүхбаатар хаана байна? Хүнийг торгох шийтгэх хураамжаар дарамтлах биш ээ, эхлээд та нар юм хий л дээ. Тэгсний дараа наад мөнгөө мөрөөд.
Зочин · 2022/11/08
Zogsooloo xyreltseetei bolgooch ee durakuudaa. Tegvel olokh mongo chini nemegdene
шаабар · 2022/11/08
Зүгээр шахам мөнгө олж байгаа хэлбэр шүү дээ. Харин ч зогсоолоо нэмээд төлбөрөө жаахан багасгах хэрэгтэй юм биш үү. Төлбөр өндөр бол иргэд аль болохоор төлбөргүй газар тавихыг хичээж таарна. Иргэдээ шулах гэхээсээ өмнө дэм болохоор санаачлага хайгаач в
ganbat · 2022/11/08
hudlaa sanal manalaa boli zugeerl ajlaa hii