Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын тухай хуульд заасны дагуу 2025 оны II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэлснээ Монголын Татварын Албанаас мэдээллээ.

Энэ удаагийн буцаан олголтоор 1.3 сая иргэнд нийтдээ 83.1 тэрбум төгрөгийг шилжүүлж байна. 

Түүнчлэн буцаан олголтоосоо 27,684 иргэн 315.8 сая төгрөгийн татвараа төлжээ.