Жижүүртэй хоносон эмч үүрээр амсхийж аяга цай уунгаа facebook орлоо.

Хөвсгөл аймгийн бум бужигнасан нэгэн фэйсбүүк грүүп дээр "ууртай" эмчид гомдсон өвчтөний пост оржээ.

 

Угаасаа эмч нар новшийн...

Муусайн хүнд сурталтай новшнуудыг зайлуулаач...

Хүний төлөө гэчихээд...

Тангараг өргөсөн биз дээ...

Ээжийг минь, аавыг минь, ахыг минь, эгчийг минь, дүүг минь, үрийг минь, намайг...алсан эмч нар. Тангараг өргөсөн алуурчид, цагаан нөмрөгтэй эрлэгийн элч нар... 1к лайк, 100 гаран шээрий. Эмч нарт гомдсон, уурласан, хорссон, өс санасан сэтгэгдэл to be continued...

 

Хөвсгөл аймгийн түм түжигнэсэн нэгэн грүүп дээр эмчид талархсан нэгний пост бас оржээ.

...

Тэрээр л лайк дарав...

Өвчиндөө "жаргасан" өвчтөн гэрэл цацруулан мишээсээр эмнэлэгт очив. Цалин муутай эмч түүнийг "найрсагаар" хүлээн авч, "инээмсэглэн" чагнуураа зүүлээ.

Эмч: Та элэгний хорт хавдартай болсон байна

Өвчтөн:  "Яахаараа" би хорт хавдартай "болчдын". "Юүгсэн үгийн"...

Эмч: Уучлаарай бид нарын буруу...

Өвчтөн: Тэгвэл эрүүл болгож өгч дээ, эмч гуай

Эмч: Нэгэнт оройтсон байна, уучлаарай. Танд одоо шүтдэг байсан "бөө" чинь л "тус" болно.

Өвчтөний ээж: Анхнаасаа "Жа зайран" дээр очьё гэж хэлсэн биз дээ. Хувцсаа өмс. 

Эмч чагнуураа аваад аяга хоол халбагадах гэтэл "насаараа" оочирлосон өвчтөн утсаа гарган "хүн зовж үхэх гэж байхад хоолойгоор нь хоол давдаг эмч байна" гэж "лайв"-длаа. Саяхан халбагадсан хөрсөн хоолноосоо салахгүйн тулд, төрөөс өгч буй өчүүхэн хишиг, өргөсөн тангараг, багын мөрөөдөлдөө чөдөрлөгдсөн эмч үмхсэн будаагаа залгиж амжилгүй "ороорой" гэж хэллээ.

Өдөржин хүмүүний "жаргал" сонссон эмч эмнэлэгийн хажуугийн пабад орлоо. 

 

- 100 грамм "жаргал" захиалья. Өнөөх дээрээ нэмээд биччихээрэй, цалин буухаар...

 

Ингэж зовохоор Солонгос яваач. Хавдар ухаж суухаар Солонгос хогийн сав ухвал илүү амьдралд нэмэртэй дээ. Саяхан салбарын сайд чинь Со-д эмчлүүлээд ирсэн биз дээ.

Үүнийг сонссон халамцуу эмч өргөдөл бичихээр цаас гаргав аа...

 

Ч.Явуухүү

сонин.мн