|
Бид өөрсдийгөө “Олон намын тогтолцоотой” хэмээн онгирцгоодог. Гэсэн ч хоёрхон нам л ээлжлээд төр барьж ирсэн. “Хүний эрх, эрх чөлөөг хангадаг. Ардчиллын баянбүрд” гэж хөөрцгөөдөг. Гэвч энэ хэзээ ч биеллээ олж байгаагүй. Эдгээрийг бидний туулж өнгөрүүлсэн 33 жилийн түүх нотолно.
Хоригдол Д.Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны 10-р сарын 17-ны өдөр гомдол гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд ногоон гэж яриад буй нийтийн тээврийн автобустай холбоотой хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэгвэл баривчлагдсан хүмүүс барилга байгууламж хүлээж авдаг, газар олгодог, хот төлөвлөдөг, нийтийн тээврийн шинэчлэлүүд болон бусад худалдан авалтын асуудлаар Хотын экс мээрүүдтэй холбоотой мэдүүлэг өгөөд эхэлжээ. Тэдний мэдүүлэгт хамрагдаж байгаа хугацаанд М.Энхболд /1999-2005/, Ц.Батбаяр /2005-2007/, Т.Билэгт /2007-2008/, Г.Мөнхбаяр /2008-2012/, Э.Бат-Үүл/2012-2016/, Су.Батболд /2016-2018/, С.Амарсайхан /2018-2020/, Д.Сумьяабазар /2020-2023/ нар Хотын Мээрээр ажилласан байна.
Ковидын цар тахлын үед төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ 20 гаруй их наяд төгрөгөөр хэмжигддэг. Бүхэл бүтэн улсын төсвийн дайтай энэ их хөрөнгийг юу, юунд хэрхэн яаж зарцуулсан задаргаа одоо хүртэл олон нийтэд ил болоогүй.
Бусдыг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг Хэнтий аймагт гарчээ. Тодруулбал, “З” гэгч нь Хэнтий аймгийн Биндэр суманд иргэн “С”-ийн амь насыг галт зэвсгээр хохироосон хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 08-ны өдөр гарсан байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрөгч амралтын өдөр саатуулсан.
Иймд иргэд, жолооч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломжийг олгохгүй байх, хор уршиг, холбогдох хууль журмыг сайтар таниулахыг анхааруулж байна.
Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнд нэг яриа гараад байна. “...Аймаг, дүүргийн намын даргын сонгууль Лу.Гантөмөр нарт “татгалзахын аргагүй санал” тавих сэдлийг Х.Баттулга нарт өгсөн. Тэр нь “...С.Баярцогтыг огцруул” гэдэг санал. Хэрвээ хүлээж авахгүй бол нам байгуулаад салах бололтой” хэмээж байна.
Нийтийн тээврийн шалгалт болон нүүрс, допингийн асуудлаар АТГ-аас өнөө, маргаашгүй хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгнө" гэв.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг цар тахлын үеийн хөрөнгө оруулалт, зээл тусламж, зарлагыг олон нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр хийхээр зар тараав.
Аварга тосон нуурт орж буй өвчтөн эргийн болон ёроолын шаврыг биедээ түрхэхгүй байх хэрэгтэй. Учир нь ямар ч эмчилгээний нөлөөгүй хэмээн Усны газрын дарга З.Батбаяр цахим хуудастаа бичжээ.
Цагдаагийн байгууллагаас фейсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.