Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Засгийн Газар байгуулаад буй билээ. Улмаар "Хурдтай хөгжлийн төлөөх Зориг" нэртэй гэрээгээ өнөөдөр албан ёсоор байгуулж байгаа юм.

Санамж бичгийн дагуу Л.Гантөмөр, С.Одонтуяа, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, О.Алтангэрэл, Ц.Туваан, Ж.Батсуурь, Ц.Батсуурь нар тус намаас сайдаар томилогдсон. Мөн уг процентын квотоор дэд сайд, Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга нар болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нарыг томилох учиртай гэнэ.

 

Үүнтэй холбоотойгоор АН намын гишүүдээ төрийн албаны шалгалтанд бэлтгэж эхэлжээ.

 

Энэ тухай тус намын албан мэдээнд: "Ардчилсан нам хүний нөөц, боловсон хүчнийхээ бодлогод анхаарч 2024 оны 08 сарын 08-ны өдрөөс 08 сарын 18 хүртэл төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалтыг 15 жилийн туршлагатай Гавьяат хуульч Н.Чадраабалын үүсгэн байгуулсан “Мэргэн түшээ” сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байна. Сургалт өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна." гэсэн байна.