Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүсээд буй цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.

Тэрбээр,

“Парис 2024” наадмын үеэр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван гуайтай хэд хэдэн албан ёсны арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

ОУОХ-оос гишүүдээ гэр бүлийнх нь хамт олимпын наадамд оролцох боломжийг хангаж, мандат олгон, зардлыг нь даадаг юм. Парист ирсэн манай гэр бүлийн гишүүд шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг эдлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог. Парист 32 тамирчин оролцож буй тул бидэнд албан ёсоор 16 албаны мандат оногдсон гэсэн үг. Үүнд тааруулан багаа бүрдүүлж, нэрсээ ирүүлэхийг бид холбоодоос хүсэж, холбоодын ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг юм. Бид холбоодтой мандатыг тодорхой хугацааны дараагаар солих (transferable) зэргээр оролцоог нэмэгдүүлэхээр хамтран ажилладаг болно" гэжээ.